10 ширхэг цас түрэгч тэргийг холбогдох хүмүүст нь хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2016.12.06-нд нийтлэгдсэн

10 ширхэг цас түрэгч тэргийг холбогдох хүмүүст нь хүлээлгэн өглөө

Өвлийн хүйтэнд хамгийн хэцүү хөдөлмөр бол гадаа зам, талбайг цэвэрлэх байдаг. Энэ ажлыг Дархан-Уул аймгийн НААҮГ, СӨХ-ийн ажилтнууд хотын амьдрал эхлэхээс өмнө эртлэн ажилдаа гарч, даарахыг үл тоон хийдэг. Тиймээс уг хүнд ажлыг хөнгөвчлөх зорилготойгоор аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 10 ширхэг цас түрэгч тэргийг худалдан авсан юм. Энэхүү цас түрэгч тэргийг өнөөдөр /2016.12.06/ Орхон, Хонгор, Шарын гол сумдад болон ажлын үзүүлэлтээрээ тэргүүлж буй сууц өмчлөгчдийн холбоо болох “Цагаан өргөө”, “Үйлс өргөө” СӨХ-уудад тус бүр нэгийг өгсөн бол НААҮГ-ын ажилчдад таван ширхгийг өглөө.

Эдгээр цас түрэгч тэрэгний нэг бүрийн үнэ 165000 төгрөг бөгөөд Марз Нуга ХХК-аас худалдаж авсан ажээ. Ийнхүү дээрх байгууллагууд цас түрэгч тэрэгтэй болсноор хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх юм. Тодруулбал, нэг хүн хүрз, цавчигчаар цагт 4м2 талбай цэвэрлэдэг бол уг цас түрэгч тэргээр цагт 20м2 талбайг цэвэрлэх боломжтой юм байна.

ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж