Марди Фиш Атлантагийн тэмцээнд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Марди Фиш Атлантагийн тэмцээнд түрүүллээ

ATP250 ангилалд багтдаг талбайн теннисний Атлантагийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт явагдлаа. Шороон гадаргуутай талбайд болдог 24 дэх удаагийн Атлантагийн аварга шалгаруулах тэмцээнд зөвхөн зохион байгуулагч орны теннисчид оролцоогүй ч шигшээд хоёр Америк теннисчин үлдсэн. Яг нэг жилийн өмнө Марди Фиш, Жон Иснер хоёр шөвөгт үлдэж, тус тэмцээний цомын төлөө өрсөлдөж байсан түүх дахин давтагдаж байна. Чансааны тэргүүнд бичигдэн аварга хамгаалан оролцож байгаа Фиш хагас шигшээд 19 настай нутаг нэгт Райн Харрисоныг 6-2; 6-4 харьцаатай хожжээ.  Харин өнгөрсөн жилийн финалд 4-6; 6-4; 7-6 харьцаатай энэ тэнцүүхэн өрсөлдөөний ялагч нь болж байжээ. Түүнтэй тэнцүүхэн тоглодог Иснер хагас шигшээд Люксембургийн Гилл Мюллерийг 7-5; 6-7; 6-1 харьцаатай хагас шигшээд буулган авсан. Найман удаа эйс хийж, 71 хувьтай давуулалтаа гүйцэтгэсэн Иснер хоёр долоо хоногийн өмнө Ньюпорт Опэн тэмцээнд түрүүлж форм сайтай байгаа юм. Гэхдээ эхний сет 36 минутад Марди Фишийн талд 6-3 харьцаатай шийдэгджээ. Хоёр дахь сетийг Иснер өөрийн давуу байдалтайгаар эхлүүлж 5-1-ээр тэргүүлэх болсон ч Фиш эргэн ирэлтийг хийсэн. Гэхдээ тус сет 7-6 харьцаатай Иснерийн талд шийдэгдсэнээр цомын эзэн тайбрект тодрох болсон юм. Дэлхийн чансааны номер ес Марди Фиш гурав дахь сетэд 6-2 харьцаатай илүүрхсэнээр хоёр цаг, 17 минут үргэлжилсэн тус тоглолтод 6-3; 6-7; 6-2 харьцаатай хожиж тэмцээний цомыг хүртлээ. Фиш 18 удаа финалд шалгарч зургаа удаад нь цомд хүрч байна. Харин Атлантагийн аварга шалгаруулах тэмцээний хувьд хоёр жил дараалан түрүүллээ.

 Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж