МАН-ын бүлэг: Төрийн албаны томилгооны талаар хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2016.12.05-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг: Төрийн албаны томилгооны талаар хэлэлцэв

УИХ дахь МАН-ын бүлэг өргөтгөсөн хурлаа Тусгаар тогтнолын ордонд хийлээ. Бүлгийн хурал дөнгөж саяхан дууслаа. Бүлгийн хурлаар эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам болон төрийн албаны томилгоо, томилогдсон хүмүүсийн чадамжийн талаар хэлэлцсэн байна.

МАН-ынхан мерит тогтолцоог хэрэгжүүлнэ гэж сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Гэвч УИХ-ын сонгуулийн дараа төрийн албаны халаа, сэлгээ ширүүн болсон юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы эгч болох Т.Саранг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга, УИХ-ын ги­шүүн Б.Саранчимэгийн нөхөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын даргаар очсон, УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар Монгол­банкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал гэх зэргээр төрийн томилгоо төрлийнх боллоо гэх шүүмжлэл гараад байгаа билээ.

Бүлгийн хурлаар хэлэлцсэн томилгооны асуудлаас үүдэж Төрийн албаны тухай хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна гэж гишүүд санал нэгджээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж