АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп бол ухаантай эр, тиймээс ч шинэ үүрэг хариуцлагаа хурдан ойлгоно хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин НТВ телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. ОХУ болон АНУ-ын харилцааг сэргээхэд Трамп эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа Путин өмнө нь ч мэдэгдэж байсан билээ.
“Трамп энтерпреньер, бизнесмэн байсан. Харин одоо хэдийнэ төрийн хүн болсон, дэлхийд тэргүүлэх гүрнүүдийн нэг АНУ-ын тэргүүн болсон. Бизнест амжилт олж чадсан нь түүнийг хэр ухаалаг эр вэ гэдгийг илтгэнэ. Ухаалаг учраас шинэ үүрэг хариуцлагыг богино хугацаанд бүрэн дүүрэн ухамсарлаж чадна” хэмээсэн Путины үгийг Reuters онцолжээ.
Путины дээрх үгийг Трампыг эсэргүүцэгсдэд хаягласан мессеж байлаа хэмээн барууны хэвлэлүүд мэдээлж байна.
С.ЦЭЛМЭГ