WP: Сирийн сөрөг хүчин “Аль-Каидатай” нэгдэх үү?

Хуучирсан мэдээ: 2016.12.05-нд нийтлэгдсэн

WP: Сирийн сөрөг хүчин “Аль-Каидатай” нэгдэх үү?

Сирийн “томоотой” гэх сөрөг хүчний дайчид “Аль-Каида” зэргийн террорист байгууллагуудтай илүү хамтрах төлөвлөгөөтэй байгаа тухай The Washington Post (WP) сонин Америкийн эх сурвалж болон Сирийн сөрөг хүчний эх сурвалжаас ишлэн мэдээлжээ.

Сонины мэдээгээр сөрөг хүчин Персийн булангийн орнуудтай хамтран ажиллаж тэднээс орчин үеийн зэвсэг авах сонирхолтой гэнэ. Тэд партизаны тактикийг ашиглан Оросын болон Сирийн цэргийнхэнд мэргэн буучдаар довтлохыг илүүд үзжээ. Шинэ сонгогдсон ерөнхийлөгч Трамп тэдэнд туслах тусламжаа хорогдуулж, террористуудын эсрэг Оростой хамтран ажиллана гэж мэдэгдсэний дараа террористууд ийм арга тактикийг сонгон боловсруулж байгаа ажээ.

АНУ-ын албан ёсны мэдээгээр, Сирийн төвийг сахисан сөрөг хүчинд 50 мянга орчим дайчид байгаа гэнэ. Америкчууд тусламж амлаж хуураад биднийг живэхийг ажиглаж байна. Тэд биднийг ашиглана гэж боддог ч зэр зэвсгээр туслахгүй байна гэж сөрөг хүчнийхэн гомдлон дургүйцлээ илэрхийлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж