Татварынхан JDeveloper-ийн сургалтад хамрагдана

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Татварынхан JDeveloper-ийн сургалтад хамрагдана

Татварын ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвийн програмистууд өндөр хөгжилтэй орнуудад JDeveloper-ийн сургалтад хамрагдахаар болжээ. Энэ сургалт нь мэдээллийн технологийн дэвшилтэт үйл ажиллагааг газар дээр нь судалж, туршлага солилцож, дадлагажих боломж олгодгоороо чухал ач холбогдолтой юм.

Сүүлийн үеийн програмчлалын технологийн дээд түвшний ололтуудын нэг бол “Oracle” компаниас гаргасан программын нээлттэй платформ болох Fusion ADF(fusion application development framework) байдаг. Үүнийг технологийн хэллэгээр бүрэн MVC(model view controller) архитектуртай, объект хандалтат JAVA программчлалын орчин хэмээн нэрийддэг. Монголын татварын албанд хэрэгжиж буй татварын удирдлагын мэдээллийн систем TRIPS нь энэхүү технологиор хийгдсэн, вэбэд суурилсанаараа онцлог юм. Тиймээс татварын албанд хэрэгжүүлж буй мэдээллийн технологийн Татварын удирдлагын мэдээллийн систем /ТУМС/-ийн хүрээнд Хүн амын орлогын албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварууд болон түүнтэй холбоотой модулиудыг бүрэн цахимжуулах юм. Бусад оффисийн хэрэглээний программууд, татварын албад хоорондын сүлжээний шинэчлэлийг ТЕГ-ын Мэдээлэл, технологийн төвийн программист, инженерүүд гадаадын мэргэжилтний туслалцаагүйгээр бие даан хийж гүйцэтгэнэ. Тиймээс татварын алба программистуудынхаа ур чадварыг дээшлүүлэх, илүү хөгжүүлэх зорилгоор дэлхийн дэвшилтэт, шинэ технологийг сурч, дадлагажихад нь анхаарч ийнхүү өндөр хөгжилтэй орнуудад сургалтад явуулж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж