Фидель Кастрогийн нэрээр гудамж нэрлэх, түүний хөшөө босгохыг талийгаачийн өөрийнх нь хүсэлтийн дагуу засгийн газар хориглоно гэж Рауль Кастро мэдэгдлээ. Энэ тухайгаа Сайд нарын зөвлөлийн дарга Сантьяго-де-Куба хотноо талийгаачийг нутаглуулах ёслол дээр хэлсэн байв.
Фидель өөрийн амьдралыг дуусгах хүртлээ нэг хүнийг дахин шүтэхийн эсрэг байлаа хэмээн Рауль Кастро онцлон хэллээ.
Үндэсний ассамблей дараагийн хуралдаанаараа Фидель Кастрогийн нэрээр байгууллага, гудамж талбай, цэцэрлэг зэргийн олны эзэмшлийн газруудыг нэрлэх, хөшөө дурсгал босгохыг хорилосон хуулийг батлана гэж тэр нэмж хэллээ.
Фиделийн дурсгалын цуглааны дараа түүний чандрыг нутаглуулжээ. Кубын хувьсгалч Фидель Кастро 90 насандаа арваннэгдүгээр сарын 26-нд нас барсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР