АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Хятадын мөнгө, санхүү болон Өмнөд Хятадын тэнгист явуулж буй бодлогыг шүүмжлэн твиттерээр хэд хэдэн удаа жиргэлээ. Өнгөрөгч долоо хоногт тэрбээр Тайванийн ерөнхийлөгч Цай Инг Вэйтэй утсаар ярьснаар Хятадтай харилцах дипломат харилцаанд ан цав үүсгэсэн юм.
Тэрбээр
“Хятад биднээс өөрсдийн мөнгөн тэмдэгтийг бууруулах нь манайд асуудал үүсэх эсэхийг биднээс асууж байсан гэж үү?(Энэ нь манай улсын компаниудыг өрсөлдөхөд хэцүү болгосон) Тэд манай улсын бүтээгдэхүүнүүдийг татварын хүнд нөхцөлөөр импортолсон. Харин бид тэдний барааг импортлохдоо татвар ногдуулдаггүй.” гээд
“Бас асар том цэргийн баазыг Өмнөд Хятадын Тэнгист байгуулах болсноо биднээс асууж байсан уу? Би тэгж бодохгүй байна!” хэмээн жиргэжээ.
Харин АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Майк Пэнс байдлыг зөөлрүүлэхийн хичээж байна.Тэрээр ням гаригт NBS news-т ярилцлага өгөхдөө “Тайванийн тал бусад улсын төрийн тэргүүний адилаар баяр хүргэх үүднээс утсаар холбогдсон. Дональд Трамп баярын мэндчилгээг хүлээн авсан. Товчхондоо бол ийм л зүйл болсон.” Үүний дараа тэрбээр ABC-д “Тайванийн ерөнхийлөгч “гэх нэр томьёог ашигласан байна. Түүнээс ABC-ын хөтлөгч Жорж Стефанополус энэ талаарх Хятадын байр суурийг мэддэг эсэхийг асуухад “Мэдээж мэдэлгүй яахав” гэж хариулжээ.
АНУ нь Хятадын юанийн ханшийн бууралт нь тус улсын экспортлогчийн тал хэт үйлчилж байна гэж үзсэн бол Хятад нь Өмнөд Хятадын тэнгисд АНУ-ын тэнгисийн флотуудыг байршуулсныг ихээхэн шүүмжилдэг .
Хятадын төрийн хэвлэлүүдэд Трампыг дадлага туршлагагүй учраас “Нэг Хятад” бодлогыг үл тоомсорлон ийнхүү утсаар ярьсан нь АНУ-тай харилцах харилцааг сүйрүүллээ гэж мэдээлсэн байна.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN, BBC