Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд цас орж хальтиргаа гулгаа ихээхэн нэмэгдсэн тул аймгийн Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр хүүхдэд зориулсан нэмэлт 2 автобусыг хичээл цуглах, тарах үед нэмэлтээр явуулж эхэллээ.
Мөрөн суманд үйлчилгээ хүргэдэг нийтийн тээвэр хүрэлцэхгүй байгаан улмаас хүүхдүүд хичээлээсээ хоцрох, даарах, хальтирч унах бэртэх, гэмтэх тохиолдол гарч байгаа тул болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор нэмэлт автобусын гаргаж шатахууны зардлыг аймгийн Засаг даргын нөөцөөс гаргаж байгаа гэнэ.
Нэмэлт автобусууд өглөөний 7 цагаас эхлэн 1 цаг тусгай маршрутаар явж орой тарах үед дахин явах ажээ.
Эх сурвалж: khovsgol.gov.mn