Хэрвээ та Итали улсад суралцахыг хүсвэл “Нью-Таширо” Олон улсын оюутан солилцооны байгууллагад хандсанаараа Италийн 56 улсын их сургуульд хүссэн мэргэжилээрээ 80-100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах бүрэн боломжтой болох юм. Эдгээр сургуулиуд дунд Дэлхийн шилдэг 300 европын холбооны шилдэг 100-д багтсан их сургуулиуд байгаагаас гадна оюутнуудад маань олон улсын оюутны виза олгогдсноороо, сурахын хажуугаар 7 хоногт 20 цаг ажиллах, мөн Шенгений 28 оронд зорчих албан ёны эрхтэй болох юм байна.
Флоренц хотод Урлаг судлаач мэргэжлээр мастерт суралцаж байгаа Ундрах:
Миний хувьд халамжын тэтгэлэгийн материалаа авч очсноороо сургалтын тэтгэлэг буюу татвараас бүрэн чөлөөлөгдөж, мөн өдөрт сургууль дээрээ 2 удаа үнэгүй хоол, сургуулийн дотуур байранд орох эрхийг авсан. Гэхдээ энэ тэтгэлэг нь эхний жилдээ тэтгэлэгийн материалыг үндэслээд шууд олгогддог боловч 2 дахь жилээсээ 1-р курсэд судлах ёстой 30 кредитээ /мастерт суралцагсад жилд 30 кредит, баклаврт суралцагсад жилд 25 кредит/ цуглуулж байж дараа жилдээ тэтгэлэгээ дахин сунгах боломжтой болдог. Миний хувьд эхний жилд цуглуулах ёстой 30 кредит дээрээ 12-ыг нэмээд нийт 42 кредит цаг судалсан болохоор дараа жил 100 хувийн тэтгэлэгтээ бүрэн хамарагдах боломжтой болсон. Элсэлтийн шалгалт буюу сургууль дээрэ очоод өгдөг В1-В2 түвшиний шалгалтын тухайд эхлээд итали хэлний шалгалт авдаг тэрэнд тэнцсэний дараа мэргэжлийн шалгалтаа өгдөг. Урлагын чиглэлээр сурахаар явж байгаа оюутнууд өөрийн хийсэн бүтээл, ажилаа аваад явбал зүгээр байдаг. Мэргэжлийн шалгалтандаа хэрвээ унавал, монголын их дээд сургуулиуд шиг шууд хасахгүй дахиад 3 удаа өгөх эрхтэй байдаг тэр хугацаандаа мэргэжлийн хичээлдээ суугаад явж байж болдог. За ингээд ер нь тэнд очоод өөрөө сайн сураад явах юм бол энэнээс ч илүү боломжууд чамайг хүлээж байгаа харин хүний газар хэрхэн сурч, амьдрах бол ганц чамаас л шалтгаална даа. Энэдашрамд хэлэхэд Ийм боломжийг бидний, миний өмнө нээж өгсөн тус байгууллагын хамт олонд талархсанаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье
New tashiro Олон улсын оюутан солилцооны байгууллага нь 2012 оны шинэ хичээлийн жилийн элсэлт эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Сургуулийн Итали хэл соёлын факультеттай хамтран энэ сарын буюу 2011.07.30 ны өдөр 15 цагаас Чингис зочид буудлыг хурлын танхимд “Италид тэтгэлэгтэйгээр суралцах боломж” өдөрлөгийг зохион байгуулах гэж байгаа юм байна.
Сонирхсон хүмүүс тус өдөрлөг дээр хүрэдцэн ирж дэлгэрэнгүй мэдээллийг авах бүрэн боломжой.
Хаяг: Улсын их дэлгүүрийн баруун талын Алтай төвийн 6 давхарт 610 тоот
Утас: 99990772, 99080771, 70120772