Сим карттай галын дохиоллын аппарат бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Сим карттай галын дохиоллын аппарат бүтээжээ

Албан байгууллага болон айл өрхүүд гал түймрийн аюулаас сэргийлэх зорилгоор галын дохиолол суурилуулдаг. Шинээр зохион бүтээсэн утаа мэдрэгчтэй галын дохиоллын аппарат нь өөр дээрээ сим карттай аж.

Тасалгаанд утаа гарах үед мэдрэгч ажилласнаар сим картан дээр хадгалсан дугаарууд руу автоматаар мэссэж илгээж, галын мэдээллийг өгөх юм. Та уг аппаратад хажуу хөршийнхөө, жижүүрийнхээ эсвэл өөр шаардлагатай хэн нэгний дугаарыг хадгалах боломжтой.

Энэхүү дохиоллын аппарат 144 ам.долларын үнэтэй худалдаанд гараад байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж