Монголын хүндийн өргөлтийн холбооноос өсвөрийн тамирчдын дунд нэгэн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Хүндийн өргөлтийн шилдэг тамирчин, дасгалжуулагч байсан Шаравын Энхсайханы нэрэмжит өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-11-ний өдрүүдэд Спортын төв ордонд болно. Энэхүү тэмцээнийг Ш.Энхсайхан багшийн хүү Эрдэмбилэг, н.Чинзориг нар ивээн тэтгэн зохион байгуулах аж.
Тэмцээнд 1999 оны нэгдүгээр сараас төрсөн өсвөрийн тамирчид оролцох бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жинд аваргууд тодорно.
Тэмцээний техникийн зөвлөгөөн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн 15.00 цагаас Спортын ордонд байрлах Хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн зааланд болох юм байна.
Ч.БОЛ