
Дэлхийн номын өдрийг угтуулан Төрийн ордонд маргааш 2010 оны хамгийн эрэлт хэрэгцээтэй номыг танилцуулах өдөрлөг болох гэж байна. ЮНЕСКО жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг Дэлхийн номын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг 1995 онд гаргажээ. Энэ өдөр нь хүмүүс бие биедээ сарнай цэцэг, ном бэлэглэдэг каталанчуудын уламжлалт заншил болох гэгээн Санкт-Георгийн өдрөөс улбаатай гэнэ. Өдөрлөгийн үйл ажиллагааг мөн Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд хамааруулж буй аж.
УИХ-ын Тамгын газар, Интерном дэлгүүр өдөрлөгийг зохион байгуулах юм байна. Өдөрлөгийн үеэр каталогиос ном авах захиалга өгвөл ном тус бүрийг 10 хувиар хямдруулах ажээ.
Д.ОЮУН
Зочин 2010-04-20 182.160.40.129
sain chanariin ASTILLA SORTIIN URIIN TUMS ZARNA Utas91925988
Зочин 2010-04-20 182.160.40.129
sain chanariin ASTILLA SORTIIN URIIN TUMS ZARNA Utas91925988
http:www.bayarlalaa.net 2010-04-20 220.111.92.32
bayarlalaanet