ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ОХУ-д айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2016.12.05-нд нийтлэгдсэн

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ОХУ-д айлчилж байна

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт энэ сарын 5-8-ны өдрүүдэд Оросын холбооны улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд ЦЕГ-ын дарга Р.Чингис, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, ХСИС-ийн захирал С.Баатаржав, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа болон яамны холбогдох мэргэжилтэн багтаж байгаа юм. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтыг уг айлчлалын үеэр ОХУ-ын Хууль зүйн сайд Александр Владимирович Коновалов, Дотоод хэргийн сайд Владимир Александрович Колокольцев нар хүлээн авч уулзалт хийнэ.

ЭХ СУРВАЛЖ: ХЗДХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж