Францын Ерөнхий сайд огцрохоо мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2016.12.06-нд нийтлэгдсэн

Францын Ерөнхий сайд огцрохоо мэдэгдлээ

Мануэль Вальс  Фото: Vincent Kessler / Reuters

Францын  Ерөнхий сайд Мануэль Вальс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд албан тушаалаасаа огцорч буйгаа зарлалаа. Түүнийг даган танхим нь мөн огцрох юм.

Ирэх сард Францын Социалист намын праймериз хоёр шаттайгаар явагдана. BFMTV мэдээлснээр, одоогийн Ерөнхийлөгч Франсуа Олланд сонгуульд нэрээ дэвшүүлэхээс татгалзсаны дараа Вальс нэр дэвших боломжтой болсон юм. Францын өнөөгийн лидер татгалзсан шалтгаанаа зүүний хүчнийхнийг хагаралд оруулахгүйн үүднээс хийлээ гэж тайлбарлав.

Олон нийтийн санал асуулгаар Социалист намын нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд шалгарах амагадлал бага гэдгийг харуулж байна. Францын  төрийн тэргүүнээр сонгогдох магадлал Франсуа Фийон, Марин Ле Пен нарт харин өндөр байна.

Францын Ерөнхийлөгчийн сонгууль 2017 оны дөрөв, тавдугаар сард явагдана.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж