Оросын сөнөөгч онгоц буулт хийж чадалгүй осолдлоо

Хуучирсан мэдээ: 2016.12.06-нд нийтлэгдсэн

Оросын сөнөөгч онгоц буулт хийж чадалгүй осолдлоо

ОХУ-ын сөнөөгч Су-33 онгоц газар дундын тэнгист унажээ. Онгоц тээгч "Адмирал Кузнецов" хөлөг дээр газардах үедээ хөлгийн тавцангаас хэтрэн далайд унажээ. Нисгэгч нь ослын буулт хийж амжин амьд үлдлээ гэж ОХУ-ын БХЯ Даваа гаригт мэдээлжээ.

Фото: сайт Минобороны РФ

Сөнөөгч онгоц даалгавар биелүүлэн буцан ирэхдээ тавцан дээр газардаж чадсангүй. “Сирид агаарын довтолгооны даалгавар биелүүлээд хөлөг дээр газардах үеэр аэробарианы трос тасарч Су-33 онгоц далайд унан осолдлоо” гэж яамны төлөөлөгч мэдээлэв. Нисгэгчийн биеийн байдалд ямар нэг аюул учраагүй гэлээ.

Харин нисэхийн сэдвээр бичдэг нэртэй сэтгүүлч Дэвид Ценциотти The Aviationist блогтоо Су-33 сөнөөгч газардах хоёр дахь оролдлогынхоо үеэр  унасан гэж бичсэн юм. Түүний бичсэнээр цаг агаарын нөхцөл сайн байжээ.

"Адмирал Кузнецов" хөлгийн тавцанд осолдсон хоёр дахь онгоц нь энэ болов. Өмнө нь 2016 оны арваннэгдүгээр сарын 14-нд далайд МиГ-29КР сөнөөгч унасан юм. Онгоц аэробарианы тросыг засварлахыг хүлээн агаарт эргэлдэж байх үед  шатахуун дуусан унажээ. Гэхдээ энэ нь дасгал сургуулилалт хийж байхад болсон ба нисгэгч амьд үлдсэн байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж