Аварга морин хуур урлажээ

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Аварга морин хуур урлажээ

Мэргэжлийн морин хуур урлаач Ч.Энх-Отгон хүүтэйгээ хамтран таван метр 90 см өндөр морин хуурыг баяр наадмын өмнө урлаж дуусгажээ. Тэрбээр энэхүү хуураа ирэх сард нийслэлчүүддээ танилцуулж, толилуулах гэнэ. Хүүтэйгээ хамт есөн сарын хугацаанд урласан энэхүү морин хуурыг гурваас дөрвөн хүн өргөдөг бөгөөд бэлэг дурсгалын хуурын адил аялгуу гаргадаг юм байна. Дашрамд сонирхуулахад, тэрбээр Ардын хувьсгалын 85, Эрдэнэт хотын 35 жилийн ойд зориулан анхны аварга морин хуураа бүтээж байсан ба тэрхүү хуур нь гурван метр гаруй өндөртэй байжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж