2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 21 хувьцаат компанийн 32,815 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцаа өсч, 12 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 1 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Хүрд” компани хамгийн өндөр буюу 15.00-иар өссөн бол “Монгол шевро” 4.17%, “Авто импекс” 3.23%-иар тус тус өслөө. Мөн 2,197 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 233,918,353.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр "MSE ALL" индекс 792.07 нэгж болж 0.32%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,385,662,106,954.00 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ