“ТВ Коктейль” шинэ киноныхоо дууг өөрсдөө дуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

“ТВ Коктейль” шинэ киноныхоо дууг өөрсдөө дуулжээ

“Намрын синдром” хэмээх инээдмийн киногоор үзэгчдийг хөгжөөсөн “ТВ Коктейль”-ийн залуус хоёр дахь дэлгэцийн бүтээлдээ орсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэдний хоёр дахь уран сайхны кино бараг л бэлэн болсон гэнэ. Зураг авалт дуусч, монтаж болон дуу оруулах ажил үлдээд байгаа гэнэ. Тэдний хоёр дахь уран сайхны кино залуусын амьдралыг харуулах бөгөөд гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн залуусаас гадна топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн, жүжигчин С.Баттулга нар тогложээ. Сонирхуулахад, тэд киноныхоо дууг дахиад л өөрсдөө дуулсан гэнэ шүү. Тэдний шинэ уран бүтээл есдүгээр сард үзэгчдийн хүртээл болох юм.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж