Японы залуусын гэрлэлтийн шинэ трэнд

Хуучирсан мэдээ: 2016.12.08-нд нийтлэгдсэн

Японы залуусын гэрлэлтийн шинэ трэнд

Японы залуучууд хоорондоо гэрлэхдээ хайр сэтгэлээр бус найз нөхдийн холбоогоор гэрлэх болжээ.

Засгийн газраас явуулсан судалгаагаар япон эрчүүдийн 69%, эмэгтэйчүүдийн 59% нь хайр сэтгэлийн холбоотой буюу үеэрхдэг хүн байхгүй гэсэн дүгнэлт гарчээ. “Матомэ Навер” хэмээх сайтад нийтлэгдсэн нийтлэлээс харахад тэд хэн нэгэнтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэж гэрлэхээс  илүү найз нөхдийн харилцаатай хүнтэйгээ гэрлэдэг шинэ трэндтэй болжээ.

Тус улс нь дэлхийд төрөлтийн хэмжээгээрээ хамгийн сүүлд жагсдаг. Сүүлийн таван жилийн хугацаанд энэ байр сууриа хадгалсаар байгаа бөгөөд 1000 хүнд ногдох төрөлтийн тоо нь ердөө 8,3 хувь юм. Нийт хүн амын тоо нь 127 сая. Харин 2060 он гэхэд Японы хүн ам 87 саяар буурна гэсэн тооцоо гарсан байна.

Японы “Хүн ам, нийгэм хамгааллын судалгааны хүрээлэн”-гээс явуулсан судалгаагаар гэрлээгүй япончуудын 80 хувь нь гэрлэхийг хүсч байна гэсэн үр дүн гарсан байна. Сүүлийн долоо хоногуудад залуучууд олон нийтийн сүлжээгээр Матомэ Навер гэх сайтад гарсан нийтлэлийн талаар шуугиж байна. Нийтлэлд 10 жилийн турш найз нөхрийн  харилцаатай байсан залуус хоорондоо гэрлэсэн талаар өгүүлдэг аж.

Энэ үзэгдлийг "Kousai zero Nichikon" гэж нэрлэдэг бөгөөд орчуулбал болзохгүйгээр гэрлэх гэсэн утгатай аж.

Үүний нэг жишээ бол Японы алдарт жүжигчин Маки Хорикита кинонд хамтран тоглосон жүжигчин Кожи Ямамототой 2015 онд нэг сар болзсоныхоо дараа гэрлэсэн явдал юм.

Баруун гар талаас Маки Хорикита, Кожи Ямамото

Г.АНУДАРЬ

Эх сурвалж: Business Insider

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж