Налайхад “Номын байшин” үүдээ нээв

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Налайхад “Номын байшин” үүдээ нээв

“Go Help” олон улсын хүмүүнлэгийн байгууллага “Номын гэр” төслийн хүрээнд өнгөрсөн зургадугаар сард “Амгалан цогц хөгжил” Төрийн бус байгууллагатай хамтран нийслэлийн Баянзүрх дүүргийн Амгаланд “Номын гэр” байгуулж, хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тэгвэл энэ хүмүүнлэг үйлс үүгээр дууссангүй, тус байгууллагын нийслэлийн алслагдсан дүүргийн нэг болох Налайх дүүрэгт байгуулсан “Номын байшин” өнгөрсөн бямба гаригт үүдээ нээлээ. Налайх дүүрэг нь 3-4 дунд сургуультай бөгөөд зуны улиралд ажилладаг номын сан байдаггүй байсан гэнэ.  Харин “Номын байшин”-тай болсноор тус дүүргийн хүүхэд, багачууд хичээл сургууль амарсан зуны улиралд ч очиж үйлчлүүлэх номын сантай болж байгаа юм.

С.Сэлэнгэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж