Хөвсгөлийн Хатгалд урлагийнхан саатна

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Хөвсгөлийн Хатгалд урлагийнхан саатна

Гавьяат жүжигчин, төрийн шагналт Д.Сосорбарам, шог зураач С.Цогтбаяр, “Гамма” агентлагийн гэрэл зурагчин С.Цацрал нар хамтран Монгол орныхоо үзэсгэлэнт түүх дурсгалт газруудаар аялан тоглож байна. Тэд энэ сарын 29-нд Хөвсгөлийн Хамтгалд буудлан тоглолтоо хүргэх нь ээ. Энэ үеэр гавьяат жүжигчин Д.Сосорбарам “Үлэмжийн чанар” дуугаа дуулж, шог зураач С.Цогтбаяр, “Гамма” агентлагийн гэрэл зурагчин С.Цацрал нар өөрсдийн уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн тавих аж. Уг тоглолтын бүрэлдэхүүнд 20 гаруй уран бүтээлч багтаж байгаа бөгөөд Говийн ноён хутагт Данзанравжаагийн “Саран хөхөө” жүжгийг задгай театрт өвөрмөц байдлаар толилуулахаар бэлтгэжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж