Бүтээсэн бүхний үр шимийг хүртэж, цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо цаглашгүй их амжилт үйлсээр үдэж, хамт олноороо халуун дулаан уур амьсгалаар нэгэн үдшийг өнгөрөөхийг хүн бүхэн хүсдэг билээ.
“Их гараа” ХХК-аас тав дахь жилдээ “ELITE” нэртэйгээр байгууллагуудын нэгдсэн шинэ жилийн цэнгүүнийг 2016 оны 12-р сарын 17,18-нд зохион байгуулах гэж байна. Тус цэнгүүнд 8-40 хүнтэй бизнес эрхлэгч, байгууллага, найз нөхөд, хамт олон оролцох боломжтой гэдгээрээ давуу талтай юм. Шинэ жилийн баярыг цөөн хамт олонтой байгууллагууд нэгдэн тэмдэглэх нь илүү сонирхолтой, хөгжилтэй байсан гэдгийг өмнөх жилийн хөтөлбөрт оролцсон албан байгууллагууд онцолж байсан юм. Иймд, зохион байгуулагчдын зүгээс нэгдсэн шинэ жилийн арга хэмжээг дахин зохион байгуулахаар боллоо.
Эдийн засгийн хямралтай энэ үед албан байгууллага зардлаа хэмнэхийг зорьж буй. Тиймээс нэг ресторанд цөөхүүлээ тэмдэглэн өнгөрүүлэх төсвөөр тансаг зэрэглэлийн ресторанд хүндэтгэлийн зоог барьж, өвлийн өвгөн, цасан охидтой бүжин, олны танил хамтлаг дуучидтай нэгэн үдшийг хамт олноороо үдэх боломжтой юм. Мөн хэзээ ч мартагдашгүй шинэ жилийн баярынхаа торгон мөчүүдийг фото зураг, видео бичлэгийн хальснаа буулган, хөгжөөнт тоглоом, азтан шалгаруулах зэрэг олон сюрпризүүд та бүгдийг хүлээж байна.
Энэ жилийн нэгдсэн шинэ жилийн арга хэмжээ 2016 оны арванхоёрдугаар сарын 17,18 -ны өдрүүдэд Циркийн баруун талд /хуучин Цүки хаус/-д байрлах “Club 24” ресторанд болно. Найрсаг хамт олны өндөр зохион байгуулалт, дээд зэрэглэлийн үйлчилгээн дор явагдах тул захиалга дуусахаас өмнө та бүхэн яараарай.
Тиймээс найз нөхөд, хамт олноороо нэгдсэн шинэ жилийн цэнгүүнд оролцохыг хүсвэл 8833-9869, 9917-3815 утсаар захиалгаа өгнө үү. Цөөхөн байгууллагууд оролцох тул та бүхэн хэтэвчинд ээлтэй, хөгжилтэй нэгэн үдшийг өнгөрөөхийг хүсвэл яараарай.