Үндэсний дээд лигийн 10 удаагийн аварга "Эрчим" клубээс оны шилдэгийг тодруулах "Алтан бөмбөг" ёслолын ажиллагаанд найман тоглогч нэр дэвшиж байгаагийн нэг нь хамгаалагч Г.Билгүүн юм. Монголын шигшээ баг болон "Эрчим" клубын зүүн жигүүрийн хамгаалагч Г.Билгүүн талбайн улиралд "Хүрхрээ" үндэсний дээд лигийн 13 тоглолтод оролцсон. Мөн Г.Билгүүн Долдугаар сард Гуам улсад зохиогдсон Зүүн АШТ-ий урьдчилсан шатны гурав, өнгөрсөн сард Хонгконг улсад болсон "AFC Solidarity cup 2016" тэмцээний гурван тоглолтод оролцож, шигшээ багийн салшгүй хэсэг болсон гэдгээ харуулсан юм. Хэрэв та Г.Билгүүн болон "Бэлгэдлийн 11"-т санал өгөхийг хүсвэл www.the-mff.mn сайтын ЭНЭХҮҮ холбоосоор нэвтэрнэ үү.
Г. БИЛГҮҮН
- Дугаар: 20
- Клуб: ЭРЧИМ
- Төрсөн огноо: 1991.04.12
- Хүрхрээ Дээд Лигийн тоглолт: 13
- Шигшээ багийн тоглолт: 6
- Холбооны цомын тоглолт: 1
Эх сурвалж: МХБХ