Загвар болон олон төрлийн нэмэлт боломжуудаараа хэрэглэгчдийн сонирхлыг татаад буй Google+ үйлчилгээ одоогоор 20 сая хэрэглэгчтэй болоод буй тухай мэдээлжээ. Зөвхөн урилгаар гишүүн нэмж байгаа ч гишүүдийн тоо маш хурдацтайгаар өсч байна.
Одоогоор олон нийтийн сүлжээ сайтуудаас facebook 750 сая хэрэглэгчтэйгээр хамгийн эхэнд жагсч байгаа бол twiiter 200 сая хэрэглэгчтэй юм.
Google+ тун удахгүй facebook сайтыг ардаа орхиж хамгийн олон хэрэглэгчтэй болох магадлалтай тухай comScore компанийн дэд захирал Andrew Lipsman ярьжээ.
Тэрбээр “Би өмнө нь хэзээ ч ийм хурдацтай өсч нэмэгдэж байсан тохиолдол харж байгаагүй” гэжээ.
Н.Наран