Малчдын туршлага солилцох сургалт зөвлөгөөн зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2016.12.08-нд нийтлэгдсэн

Малчдын туршлага солилцох сургалт зөвлөгөөн зохион байгуулагдлаа

Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлын хангах, гамшгийн сургамж, дүгнэлт дээр тулгуурлан ажлын арга туршлага солилцох, мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилго бүхий “Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдлийг бууруулах-бэлэн байдлыг хангах” сэдэвт малчдын туршлага солилцох сургалт зөвлөгөөн зохион байгуулагдаж 19 сумын 80 гаруй малчид оролцож байна.

Тус зөвлөгөөнийг Увс аймгийн ЗДТГ, Улаан Загалмайн хороо, Онцгой байдлын газар, Хүнс Хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж байна. Аймгийн Засаг даргын орлогч Ц.Батболд, ОБГ-ын дарга, хурандаа Б.Баттулга, ХХААГ-ын дарга Д.Төмөр-Очир нар тус арга хэмжээг нээлээ. УЗХ-ны дарга Э.Дуламсүрэн, ОБГ-ын дэд дарга Д.Өлзийт, ХХААГ-ын мэргэжилтэн Г.Наранхүү, ХХААГ-ын Мал эмнэлэг хариуцсан их эмч Н.Батбаяр, УЦУОША-ны дарга Д.Мөнхбат, НЭ-ийн их эмч Н.Туулцэцэг нар хариуцсан чиглэлээр мэдээлэл хийж сургалт явуулах юм.

ЭХ СУРВАЛЖ: UVS.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж