Монгол Улсын орчин үеийн Дипломат албаны 100 жил, Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд ноён В.Чуркин ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатарын урилгаар долдугаар сарын 22-27-нд Монгол Улсад айлчилж буй. Тэрбээр өнөөдөр 16 цагт тус яамны “Зөвшилцөл” танхимд “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх засгийн газар хоорондын хэлэлцээний төлөв” сэдвээр лекц унших ажээ.