
Шагнал урамшлын “хур” ойр ойр буудаг болоод удаж байхад найр хийгээгүй нь хэд билээ, тэр дотроо эдгээр эрхмийг уриагүй нь хэд билээ гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Тэд энэ орой генерал цолыг бус өнгөрсөн хорин жилийн хугацаанд бараг хүмүүсийн “тар нь танигдаж” дууссан учир хуучны нөхөр Д.Энхбаатарыгаа хүндэлж ирсэн биз найранд. Баабар нараас гадна Тагнуулын Ерөнхий газрын дарга Р.Болд зочдын дунд байсан нь бас содон харагдсан. Д.Энхбаатарыг найз нар нь “эр хүний хийдэг бүхнийг хийдэг хүн” гэж ярихыг сонссон. Тэр нь архи залдаг, хөзөр тоглодог бас ан хийдэг хүнийг хэлдэг гэнэ. Тэгэхээр түүнд найз олон байхаас ч аргагүй биз. УИХ, Засгийн газрын гишүүд ч олноороо түүнд баяр хүргэхээр иржээ. Гавъяат хуульч Б.Чимэд гуай, ардын жүжигчин Д.Жаргалсайхан, А.Долгор, Баярмагнай, гавъяат Равдан, Сосорбарам нар мөн түүний зочин байлаа. Энд сонирхол татахуйц нэгэн бүлэг зочин байсан нь Ленинградын /хуучнаар/ Их сургуулийн төгсөгчид.

Т.Мөрөн