Мароккод сүм нурсны улмаас амь үрэгдэгсдийн тоо 41 хүрлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

Мароккод сүм нурсны улмаас амь үрэгдэгсдийн тоо 41 хүрлээ

Мароккогийн төв хэсгийн Мекнес хотод баасан гаригийн мөргөлийн үеэр
лалын сүм нурж, амь үрэгдэгсдийн тоо нь 41 хүрсэн байна. Дал гаруй хүн
гэмтэл бэртэл авчээ. Сүм нурах үеэр тэнд 300 сүсэгтэн байсан гэнэ. Ослын
газар нь хүнд техник авчрах боломжгүй учир зөвхөн аврагчид л нурангийг
зайлуулж байна. Мөн сүмтэй залгаа байрнуудад нурах аюул гарч ирсэн учир
аврах ажиллагаа удаан хийгдэж байгаа гэнэ.

2010-02-21

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж