Бичигтийн боомт дахь олон тооны адууг буцаан татахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2016.12.07-нд нийтлэгдсэн

Бичигтийн боомт дахь олон тооны адууг буцаан татахаар боллоо

  • Хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүй арилжаа хийсэн, хурлын шийдвэрийг танилцуулаагүй, ногдол ашгийн талаарх мэдээлэл өгөөгүй зэрэг гомдол Санхүүгийн зохицуулах хороонд голчлон ирэх болжээ. Энэ оны эхний хоёрдугаар улиралд гэхэд дээрх асуудлаар нийтдээ 116 гомдол хувьцаа эзэмшигчдээс ирсэн байна. Нийт өргөдлийн 63 хувь нь эзэмшигчийн зөвшөөрөлгүй арилжаалсан хувьцаатай холбоотой гомдол эзэлжээ. Ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдээс ийм гомдол ихээр гаргасан байна.


  • УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж, олонх гишүүдийн саналаар уг хуулийн төслийг долоо хоногоор хойшлууллаа.


  • Нийслэлийн Газрын албанаас 25 байршилд нээлттэй газрын дуудлага худалдаа зохион байгууллаа. Газрын албанаас зарласан нийт байршлын хоёрт нь худалдан авах санал ирсэн байна.Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 0.82 га талбайн хэмжээтэй, орон сууц барих зориулалттай газрыг иргэн Э.Энхцогт 84 сая 73 мянга 721 төгрөгөөр худалдан авсан юм.


  • Улаанбаатар хотын хэмжээнд 2016 оны эхний 11 сарын байдлаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх 353 гэмт хэрэг бүртгэгдэнээс 62.9 хувь нь илэрсэнийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. Мөн дээрмийн хэргийн гаралт өссөнийг иргэдэд анхаарууллаа.


  • Бэлчээрийн ургамлын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөж шарилж, лууль давамгайлснаас Монгол малын үндсэн давуу тал болох экологийн цэвэр байдалд нөлөөлөөд эхэлсэн байна. Зөвхөн ноос, ноолуур, махан ашиг шимийн гарц гэсэн гурван үзүүлэлтээр тооцоход нэг малчин өрх жилд дунджаар 2,6 сая төгрөг, улсын хэмжээнд 368 тэрбум төгрөгийн алдагдалд хүрсэнийг судлаачид тооцжээ.


  • Ардчилсан намын Зургадугаар их хурал өчигдөр морин цагт /11.40/ эхэлсэн байна. Тус намын Их хуралд нийтдээ 1210 төлөөлөгч оролцож, намынхаа үзэл баримтлал, үндсэн дүрэм, намын даргын асуудлаа хэлэлцжээ. Гэхдээ их хурал үдээс хойш хаалттай горимд шилжсэн юм.


  • УИХ-ын гишүүн асан, Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга Г.Уянга өчигдөр /2016.12.06/ мэдээлэл хийлээ. Тэрбээр сарын өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын асуудлаар мэдэгдэл гаргаж байсан билээ. Харин өчигдрийн хэвлэлийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүдийг танилцуулсан байна.


 

  • Өмнөговь аймгийн Бичигтийн боомтоор олон тооны адууг ачааны машинаар зөөж, амьдаар нь хил давуулах гэж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тарж, олны анхаарлыг татаад байгаа билээ. Улмаар адууг амьдаар нь хил давуулаад зогсохгүй, өмнө нь тамалж, олон тоогоор өлсч үхэж байгаа тухай мэдээлэл тарсан. Тэгвэл энэ асуудлаар өчигдөр албаныхан адууг амьдаар нь экспортонд гаргах асуудлыг бүрмөсөн таслан зогсоож байгаагаа мэдээлсэн байна. Мөн Шадар сайд Хүрэлсүх Бичигтийн боомт дахь олон тооны адууг буцаан татах чиглэлийг өгчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж