Ардчилсан намын Их хурлыг тойрч сонин, содон үйл явдал өрнөх шинжтэй. Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан Ардчилсан намд хайр зарлан өнөөдөр Их хуралд нь ирсэн сураг дуулдана. Энэ тухайгаа Б.Жаргалсайхан дарга “Би угаасаа энэ намын гишүүн хүн. Гишүүн нь болчихож гэсэн асуудал байхгүй. Ардчилсан намын гишүүнчлэлээ л сэргээх тухай ярьж болох юм” гэсэн тайлбар хийж олны чихийг сортойлгожээ.
Мөн Ардчилсан намаа шинэчлэх уриатайгаар өнгөрсөн хугацаанд намын удирдлагууддаа том бодлого ярьж, шинэчлэлийг уриалсан залуус нь “Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг бидэнд өгчих” гэж албан тушаалын шантааж хийн залуусынхаа нэр хүндийг доош хийсэн тухай жиг жуг Их хурлаас дуулдаж байна.
Г.ХОРОЛ