Оны шилдэгт нэр дэвшигч Б.Гарьдмагнай

Хуучирсан мэдээ: 2016.12.07-нд нийтлэгдсэн

Оны шилдэгт нэр дэвшигч Б.Гарьдмагнай

Монголын Хөлбөмбөгийн Холбооны оны шилдэгүүдийг тодруулах "Алтан бөмбөг"-т "Дэрэн" клубын ахлагч Б.Гарьдмагнай нэр дэвшиж байна. "Хүрхрээ" үндэсний дээд лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй "Дэрэн" клубын ахлагч Б.Гарьдмагнай шавь нартаа туршлагаасаа хуваалцан, хамт тоглож, нэгэн улиралыг үдэхдээ 16 тоглолтод дөрвөн гоол оруулжээ. Дээд лигийн тавдугаар байрт орсон "Дэрэн" клуб анх удаа "Холбооны цом"-ын шигшээд шалгарч, мөнгөн медаль хүртэхэд Б.Гарьдмагнай дөрвөн тоглолтод хоёр гоол оруулан, том тус хүргэсэн. Хэрэв та Б.Гарьдмагнай болон "Бэлгэдлийн 11"-т саналаа өгөхийг хүсвэл МХБХ-ны the-mff.mn сайтын ЭНЭХҮҮ линкээр орно уу.

Б.ГАРЬДМАГНАЙ

  • Дугаар: 5
  • Клуб: ДЭРЭН
  • Төрсөн огноо: 1985.09.17
  • Хүрхрээ Дээд Лигийн тоглолт: 16
  • Хүрхрээ Дээд Лигийн гоол: 4
  • Холбооны цомын тоглолт: 4
  • Холбооны цомын гоол: 2

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж