Оны шилдэгт нэр дэшигч Б.Мөнгөнтулга

Хуучирсан мэдээ: 2016.12.07-нд нийтлэгдсэн

Оны шилдэгт нэр дэшигч Б.Мөнгөнтулга

"Хүрхрээ" үндэсний дээд лигийн 2016 оны улиралд дөрөвдугаар байрт орсон "УБ Унаганууд" клубээс, "Алтан бөмбөг" ёслолын ажиллагаанд хоёр тоглогч нэр дэвшиж байгаа. Төвийн хамгаалалтын байрлалд тоглодог Б.Мөнгөнтулга 2016 оны "Хүрхрээ" үндэсний дээд лигт 12 тоглолт хийж, 1 гоол оруулжээ. Гэхдээ Б.Мөнгөнтулга "УБ Унаганууд" клубын гол тоглогчид болох П.Алтантулга, Э.Ганзориг нарыг бэртэлтэй байх үед багийн ахлагчийн үүргийг маш сайн гүйцэтгэсэн. Тиймдээ ч "УБ Унаганууд" клуб "Хүрхрээ" үндэсний дээд лигийн сүүлийн тойрог хүртэл медалийн төлөө хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж чадсан билээ. Харамсалтай нь Б.Мөнгөнтулга бэртэлийн улмаас "Хүрхрээ" үндэсний дээд лигийн сүүлийн гурван тойргийг өнжихийн зэрэгцээ баг нь 18-р тойрогт "Хоромхон" клубтэй хүрэл медалийн төлөө чухал тоглолт хийхэд, оролцож чадаагүй. Гэхдээ Б.Мөнгөнтулгын улиралын эхэнд "Хоромхон"-ы хаалганд оруулан гоол "Ганган гоол" номинацид нэр дэвшиж байгаа. Хэрэв та Б.Мөнгөнтулга болон "Бэлгэдлийн 11"-т нэр дэвшигчдэд санал өгөхийг хүсвэл the-mff.mn сайтын ЭНЭ линкээр нэвтэрнэ үү.

Б.МӨНГӨНТУЛГА

  • Дугаар: 33
  • Клуб: УЛААНБААТАРЫН УНАГАНУУД
  • Төрсөн огноо: 1988.12.18
  • Хүрхрээ Дээд Лигийн тоглолт: 12
  • Хүрхрээ Дээд Лигийн гоол: 1
  • Холбооны цомын тоглолт: 1

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж