Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан хэргүүдийг илрүүллээ.
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2013 оны 12 дугаар сарын 21-нд Э гэгч бусдад зодуулсан байдалтай ГССҮТ-д очоод нас барсан хэргийн сэжигтнийг энэ сарын эхээр илрүүлэн баривчилжээ. Уг хэргийг БЗД-т оршин суух хаягтай С.Г гэгч нь үйлдсэн болохыг тогтоон дайчлан баривчилж, сэжигтнээр цагдан хорьж шалгаж байна.
Мөн 2016 оны долдугаар сард Т.О нь нас барсан хэргийг Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид шалгаж, хэргийн эзэн холбогдогчийг тогтоожээ. БЗД-ийн 27 дугаар хороонд оршин суух хаягтай Д.А үйлдсэнийг илрүүлэн, баривчилж сэжигтнээр цагдан хорин шалгаж эхэлсэн тухай эх сурвалж мэдээллээ.
Д.УУДАМ