Гитлерийн дуртай байсан аялгууг еврейчүүд

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Гитлерийн дуртай байсан аялгууг еврейчүүд

Израйлийн симфони найрал хөгжим Германы хөгжмийн зохиолч Вагнерийн бүтээлийг маргааш тоглох гэж байна. Тэд Германд жил бүр болдог Вагнерийн хөгжмийн наадмын тоглолтод уг бүтээлийг эгшиглүүлэх юм. Вагнерийн зохиол бүтээлд Адольф Гитлер тун ихээр дуртай байсан бөгөөд энэ шалтгаанаар нэрт хөгжмийн зохиолчийн бүтээлүүд өнгөрсөн далан жилийн туршид Израйльд хориотой байв.


Өмнө нь Израйльд Вагнерийн бүтээлийг тоглох гэсэн оролдлого эсэргүүцлийн жагсаалаар өндөрлөж байсан түүхтэй. “Израйльд Вагнерийн бүтээлийг хүлээн зөвшөөрдөггүй. Гэвч их олон хүн одоо энэ үзлээс салж, авьяаслаг хөгжмийн зохиолчийн аялгууг хойч үед мэдрүүлэх хэрэгтэй гэж хэлэх болсон” хэмээн найрал хөгжмийн удирдаач Роберто Патерносто хэвлэлийнхэнд ярив. Гэсэн ч тэд энэхүү тоглолтынхоо сургуулилтыг нутагтаа хийж чадаагүй гэнэ. Үнэндээ Вагнер Гитлерийг эрх мэдэлтэй болохоос хагас зуун жилийн өмнө өөд болсон. Гэвч Гитлер түүний хөгжмийг сонсох дуртай байснаас болж Израйль орон ийнхүү суут хөгжмийн зохиолчтой “дайсагнажээ”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж