Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэйг Нью Йорк хотод зорчихыг хориглохыг АНУ-аас Хятад шаардав.
Цай Ин Вэй нь өнгөрсөн нэгдүгээр сард Тайванийн анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэрээр ирэх сард АНУ-аар дамжин Төв Америкийн гурван улсад айлчлах аж. Энэ үеэрээ түүнийг АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай уулзаж магадгүй гэж үзэн АНУ-аас ийн шаарджээ.
Хятад нь Тайванийг өөрийн газар нутаг, тусгаар тогтносон улс биш хэмээн үздэг бөгөөд АНУ-ыг энэ асуудалд болгоомжтой хандахыг хүссэн юм. Бээжингээс АНУ-ыг Тайванийн ерөнхийлөгч тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхийг зөвшөөрч, Тайванийн тусгаар тогтнолын талаар буруу ойлголтыг төрүүлэхгүй байх гэж найдаж байна хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яам Ройтерс агентлагт мэдээлжээ.
“Харин АНУ-ын Төрийн департамент дээрх Хятадын шаардлагыг хүлээн авсангүй бололтой. Тэд Тайванийн ерөнхийлөгч АНУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх нь байдаг л хоёр орны албан бус харилцааны нэг хэсэг” гэсэн байр суурьтай байгаа аж.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN