АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс Индонезийн Суматра аралын хойд булангийн Асех мужид өнөөдөр өглөө 05:03 цагийн үед 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар мэдээллээ.
Энэ удаагийн газар хөдлөлтөөр хамгийн их хохирол амссан нь Пидие Иаяа бүс нутаг бөгөөд хамгийн сүүлд авсан мэдээллээр 25 хүн байгалийн гамшигт үзэгдлийн улмаас нас барсан байна.
Хохирогчдын долоо нь хүүхэд байжээ. Үүнээс гадна гэмтэж бэртсэн хүмүүс орон нутгийн эмнэлэгт ачаалал үүсгэсний улмаас зарим өвчтөнүүдийг ойролцоох хот, тосгодын эмнэлэгт хүргэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн байна. Газар хөдлөлтийн улмаас сүм, дуган, орон сууц, дэлгүүр хоршооны барилгууд эвдэрч сүйдсэн ажээ.
ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN