Фүкүшимад 6,2 баллын хүчтэй газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Фүкүшимад 6,2 баллын хүчтэй газар хөдөлжээ

Японы зүүн хойд хэсэгт орших Фүкүшима муж болон түүний ойролцоох газар нутагт өнөөдөр өглөө рихтерийн шаталбараар 6,2 баллын хүчтэй газар хөдөлсөн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Газар хөдлөлт орон нутгийн цагаар өглөөний 03.51 цагт Фүкүшимагаас 40 км зайд далайн гүнд болсон байна. Одоогоор эд материалын хохирол, хүний амь эрсэдсэн мөн цунами болох талаар анхааруулга мэдээ өгөөгүй байна. Түүнчлэн Фүкүшима Дайчигийн атомын станцад нэмэлт гэмтэл учирсан гэх мэдээ гараагүй байгаа аж. Газар хөдлөлтийн үеэр Фүкүшимагаас 240 км зайд оршдог Токио хотод чичиргээ нь мэдрэгдэж байжээ.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж