Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос зохион байгуулж буй футзалын анхан шатны шүүгчийн сургалт өнөөдөр өндөрлөлөөө. Сургалт арванхоёрдугаар сарын 3-нд эхэлсэн юм.
Сургалтад хөлбөмбөг сонирхогч 20 гаруй залуус оролцож, шүүгчийн анхан шатны мэдлэгтэй болжээ.
Өргөн цар хүрээ бүхий хөлбөмбөгийн дүрмийн зах зухаас мэдэрсэн эдгээр залуусыг цаашид чадварлаг боловсон хүчин болгон бэлтгэхийн тулд МХБХ-ны сургагч багш нар системтэйгээр ажиллах аж. Сургалтынг МХБХ-ны 1-р зэрэглэлтэй, ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаяр удирдан явуулсан.
Д.Түмэнбаяр болон Б.Хаш-Эрдэнэ, Э.Ариунболд, Ч.Жавхлантөгс нарын МХБХ-ны өндөр зэрэглэлийн шүүгч нар өнгөрсөн сард Зүүн АШТ-ийг шүүсэн билээ.
Б.ЭНХ