Вакциныг цэцэрлэгийн бүх хүүхдэд хийж хүрэхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.12.07-нд нийтлэгдсэн

Вакциныг цэцэрлэгийн бүх хүүхдэд хийж хүрэхгүй гэв

Өнөөдөр өвлийн дунд сарын шинийн 8-ны өдөр. Энэ жилийн өвөл илүү сартайг  тооцвол өвлийн улирал талдаа ч ороогүй байна. Хүйтэн сэрүүнтэй зэрэгцэн хүүхэд багачуудыг томуу, томуу төст өвчин ээрч, тэр хэрээр эм тарианд мөнгө зарахын зэрэгцээ эцэг эхчүүдийн хэн нэг нь хүүхдээ харж, хугацаа алдахад хүрдэг. Тэгвэл энэ хүндрэлийг гэтлэх нэг боломж нь томуугийн вакцин. Вакциныг хаана хэндаж, хэрхэн хийлгэх талаар ХӨСҮТ-ийн Олон нийттэй харилцах албаны эмч Ч.Уртнасангаас тодрууллаа.

-Томуугийн вакцин хэр хүрэлцээтэй байна вэ. Цэцэрлэгт явж буй хүүхэд бүрт үнэ төлбөргүй хийх үү?

-Энэ жилийн хувьд 33 мянган хүн тун вакцин ирсэн. Түүнээс 23 мянгыг нь Улаанбаатар  хотын цэцэрлэгийн хүүхдүүдэд үэн төлбөргүй тарих юм. Бүх хүүхдэд хийх боломжгүй, яагаад ч хүрэлцэхээргүй байгаа. Тиймээс ХӨСҮТ-д  төлбөртэйгээр хийлгэх боломжтой.

-Вакцин ямар үнэтэй байх бол?

-Нэг хүн тун  нь 15 мянган төгрөгийн үнэтэй.

-Вакцин хийлгэхэд хориглох заалт бий юү?

-Хориг заалт байхгүй. Өндгөнд  харшилтай болон халуурч байгаа хүмүүс вакцин хийлгэхгүй. Мөн ханиадтай болон шар гэх мэт хурц халдварт өвчнөөр өвдөөд зургаан сар болоогүй хүмүүст вакцин хийхгүй.

-Ажлын өдөр очиж амжихгүй хүмүүст зориулж ХӨСҮТ амралтын өдрүүдэд ажиллах уу?

-Ажлын өдрүүдэд 15.00 цаг хүртэл вакцин хийлгэх боломжтой. Амралтын өдөр ажиллахгүй гэлээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж