”Алтан бөмбөг 2016” санал хураалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.12.07-нд нийтлэгдсэн

”Алтан бөмбөг 2016” санал хураалт эхэллээ

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны "Алтан бөмбөг 2016" ёслол арванхоёрдугаар сарын 12-нд болно. Энэ жил шилдэг эрэгтэй, эмэгтэй тоглогч, шилдэг дасгалжуулагч, "Бэлгэдлийн 11", "Ганган гоол"-ын эзэн гээд нийт зургаан номинацид 40 гаруй тоглогч, дасгалжуулагч нэр дэвшиж байна.

"Алтан бөмбөг"-ийн эздийн төлөө энэ жил анх удаа Дээд, Доод Лигийн нийт 20 багийн дасгалжуулагчид, ахлагч нар саналаа өгөхөөс гадна Монголын Хөлбөмбөгийн эргэн тойронд болж буй үйл явдлуудыг сурвалжилдаг 14 спортын сэтгүүлчид нэмэгдэх юм. Мөн "Бэлгэдлийн 11", Шилдэг гоолын эзнийг SPS HD телевизтэй хамтран "Ганган гоол"-оор олон нийтийн санал хураалтын үр дүнтэй нэгтгэн шалгаруулж байгаагаараа энэ жилийн "Алтан бөмбөг" онцлогтой болж байна. 

Улиран одож буй 2016 он Монголын хөлбөмбөгийн хөгжлийн бас нэгэн онцгой жил байлаа. Энэ жил Дээд, Доод Лигийн тэмцээнээ зохиож анх удаа Дээд Лигээс Доод Лигрүү багууд "унасан" бол тэдний орон зайг Доод Лигийн шилдэг багууд нөхөж ирэх жилээс Дээд Лигт дэвшин тоглохоор боллоо. Монголын Үндэсний Шигшээ Баг ОУ-ын 2 тэмцээнд орж хамгийн олон гоол оруулсан түүхэн хожлоо авчирлаа. Охидын Өсвөрийн Шигшээ багаа бүрдүүлж манай эмэгтэйчүүд анх удаа ОУ-ын тэмцээнд оролцож дэлхийд дээгүүр данстай Япон Улсад харилцан туршлага солилцоод ирсэн. Дэлхийн нэр хүндтэй хүүхдийн академид Монголоос 4 хүүхдийг 1 жилийн хугацаатайгаар сургахаар болсон, Хүрхрээ Үндэсний Дээд Лигт гадны легионер тамирчид урьд урьдынхаасаа илүү олноор оролцсон, U14-ийн Шигшээ баг маань ОУ-ын тэмцээнд оролцлоо, Монголын шүүгчид Тив Дэлхийд үнэлэгдэж МХБХ-ны ОУ-ын данстай 4 шүүгч анх удаа багаараа ОУ-ын тэмцээнд шүүгчээр ажиллаж өндөр үнэлгээтэй ирсэн гэх мэт ажил, амжилтаар 2016 оноо бид бүхэн үдэж байна. 

2017 онд "Нэг Баг Нэг Зорилго" уриан доор Монголын Хөлбөмбөгийн хөгжлийг дахин нэг шат ахиулахын төлөө хамтдаа зүтгэцгээе!

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж