Монголын Хөлбөмбөгийн Холбооны 2016 оны Футзалын УАШТ-ий наймны нэгийн шигшээ тоглолтууд өнөөдөр явагдлаа.
"Пепси" дээд лигт тоглох эхний эрхийг "Атлетик 220" клуб "Бешикташ"-ийг 7:2-оор хожиж авсан. Харин хоёр дахь эрхийн төлөө дээд зэрэглэлийн төвшний багууд болох "Бумаасанаа", "Улаанбаатар сити" клубууд өрсөлдөхөд "Бумаасанаа" эргэн ирэлт хийж, 5:4-өөр хожсоноор "Пепси" лигт дэвшлээ. Энэ өдрийн гурав дахь тоглолт "Отгонтэнгэр Леженд", "Эрчим" клубуудын хооронд болоход тун хүнд нөхцөл байдлаас "Эрчим" клуб хожил авсан. Тус тоглолт "Эрчим" клубын лидер М.Төгөлдөр дөрвөн гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтын тэргүүлээд эхэллээ. Харин "Пепси" лигт дэвших сүүлийн эрхийг "Гоёо" клуб О.Баяржаргал, А.Чинзориг тэргүүтэй олон шилдэг тоглогчдоос бүрдсэн "Сонгинохайрхан Бе Форвард"-ыг хожиж авлаа.
ЭХ СУРВАЛЖ: МХБХ