“Самсунг” утас дээрэмдсэн этгээдийг баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2016.12.06-нд нийтлэгдсэн

“Самсунг” утас дээрэмдсэн этгээдийг баривчиллаа

Цагдаагийн алба хаагчид дээрмийн гэмт хэргийг илрүүлэн, шалгаж байна. Баянзүрх дүүргийн иргэн 23 настай, эмэгтэй Ц-г харих замд нь үл таних 30 орчим насны залуу айлган сүрдүүлж, цүнхнээс нь “Самсунг-4” загварын гар утсыг дээрэмдсэн хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ.

Уг хэргийг Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид шалган оршин суух тодорхой хаяггүй, Нарантуул олон улсын худалдааны төвд тэрэг түрдэг ажилтай Б.Ү үйлдсэн болохыг тогтоосон байна.

Гэмт этгээдийг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс өнөөдөр дайчлан баривчилсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж