Дуу цахилгаантай усархаг бороо орно

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Дуу цахилгаантай усархаг бороо орно

Цаг уур, орчны шинжилгээний газраас “Энэ сарыг дуустал дуу цахилгаантай, усархаг, ширүүн аадар бороо үргэлжлэн орж, аянга буух төлөвтэй байна” гэж мэдээллээ.  Тиймээс гал түймрийн, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг  айл өрх, албан байгууллагуудад анхааруулж байна.  Баруун, төвийн  аймгуудын нутгаар өнөөдөр өдөр, зүүн аймгуудын нутгаар өнөө шөнө дуу цахилгаантай бороо орно. Харин  говийн аймгуудын нутгаар болон Улаанбаатарт бороо орохгүй юм байна. Нутгийн төв хэсгээр 26, 29-нд, 27-нд зарим газраар, 28-нд баруун зүгийн нутгаар дуу цахилгаантай бороо орно.  Түүнчлэн 26-наас хойш ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж