Өнчин ядуу хүү од болон гялалзаж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Өнчин ядуу хүү од болон гялалзаж байна

Гурван настайдаа эцэг эхээсээ өнчирч, таван настайдаа асрамжийн газрын багш нарын зодуураас зугтан гудамжинд бохь, ундаа заран өл залгуулж амьдарсан 21 настай Чой Сун Бон өнөөдөр дэлхий дахинаа од болон алдаршиж байна. Барилгын ажилчин залуу “Авьяаслаг солонгосчууд” тэмцээнд оролцсон юм. Гайхалтай хоолойгоор дуулах түүний бичлэгийг YouTube –д 10 сая орчим хүн үзээд байна.

Гадаа гудамж, нийтийн бие засах газарт 10 жил хоног төөрүүлэн амьдарсан залуугийн өмнө гэрэлт ирээдүй ирлээ. “Энэ олон жилийн хүнд хэцүү амьдралд надад таалагдсан, миний сэтгэл зүрхийг гэрэлтүүлсэн цорын ганц зүйл бол дуу. Дуу хөгжим надад амьдрах хүч, амьдрах шалтгааныг бэлэглэсэн” хэмээн Чой ярив. Ирэх сарын 20-нд “Авьяаслаг солонгосчууд” шоуны эцсийн дүн гарна.

Бичлэгийг энд дар үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж