Пак Гын Хэ ирэх дөрөвдүгээр сард огцорно

Хуучирсан мэдээ: 2016.12.06-нд нийтлэгдсэн

Пак Гын Хэ ирэх дөрөвдүгээр сард огцорно

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэгийн Сэнури намынхан өнгөрсөн Пүрэв гаригт /2016.12.01/ санал нэгтэйгаар Пак Гын Хэг ирэх дөрөвдүгээр сард сайн дураар нь огцруулахаар болсон талаар тус намын дарга И Жун Хён мэдэгдсэн байна. Харин дараагийн ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сард болох аж. 

Засгийн эрхийг барьж буй Сэнури намын дарга И Жун Хён

Сэнури намын энэ үйлдлийг сөрөг хүчнийхний санаачилсан Пак Гын Хэд итгэл үзүүлэх эсэх парламентын товлосон арга хэмжээг эсэргүүцсэн оролдлого хэмээн шүүмжилж байна. Өнгөрсөн Баасан гаригт /2016.12.02/ сөрөг хүчний нам, Пакыг эсэргүүцэгч парламентын бүлэг гишүүдтэй хамтран Пак Гын Хэд итгэл үзүүлэх эсэх санал хураалт явуулахыг уриалсан.

Зүүн гар талаас Пак Жи Вон, Ардын Намын тэргүүн, Солонгосын Ардчилсан намын дарга Чү Ми а, Шударга ёс намын төлөөлөгч Сим Санг Жүн, Үндэсний зөвлөл хуралдахаас өмнө, 2016.12.01

Гэвч үүнээс хоёр өдрийн өмнө буюу /2016.11.30/-ны өдөр Пак Гын Хэ улс төрийн намуудаас өөрийг нь огцруулах тохиромжтой үеийг тогтоох шийдвэр гаргахыг хүссэний үндсэн дээр Пак Гын Хэг эсэргүүцэгч бүлэг гишүүд дээрх байр сууриасаа буцсан байна. 

Ингэснээр Пак Гын Хэд итгэл үзүүлэх эсэх санал хураалт явагдахгүй, дөрөвдүгээр сард сайн дураараа огцрохоор болж байна. Пакын ерөнхийлөгч байх хугацаа 2018 оны хоёрдугаар сард албан ёсоор дуусгавар болох ёстой бөгөөд дараагийн ерөнхийлөгчийн сонгуулийг 2017 оны арван хоёрдугаар сард явуулахаар төлөвлөсөн байжээ. 

Пак Гын Хэ дөрөвдүгээр сард огцорч дараагийн ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зургадугаар сард явуулахаар боллоо. 

Г.АНУДАРЬ

Эх сурвалж: Korea times

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж