HP TouchPad худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

HP TouchPad худалдаанд гарлаа

Hewlett Packard компани өөрийн “TouchPad” планшет компьютерийг худалдаанд гаргалаа.

HP TouchPad нь ширээний болон зөөврийн компьютер дээр ажиллах горимтой webOS платформ дээр ажилладаг. TouchPad-ийн эхний загварууд нь веб платформд суурилсан тул зөвхөн веб браузерыг ажиллуулах боломжтой юм. Харин хэтдээ Windows болон веб браузер дээр аль алин дээр нь ажиллах чадамжтай бие даасан үйлдлийн системтэй болох аж. TouchPad нь HP компанийн үйлдвэрлэж буй webOS платформд суурилсан анхны планшет юм.

Уг планшет нь 9,7 инчийн дэлгэцтэй, dual-core 1.2GHz процессортой, 1.3-megapixel вэбкамертай. 16GB багтаамжтай нь 499 доллар,32 GB нь 599 долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж