Дуучин Амраагийн өмгөөлөгчийн эсрэг мэдэгдэл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2016.12.06-нд нийтлэгдсэн

Дуучин Амраагийн өмгөөлөгчийн эсрэг мэдэгдэл гаргажээ

“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахыг Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ-ны ажилтан зодож бэртээн хүнд гэмтэл учруулсан талаар ар гэрийнхэн нь өнгөрсөн Баасан гаригт олон нийтэд хандан мэдээлэл хийсэн. Өчигдөр түүний өмгөөлөгч Г.Батбаяр ОХУ-ын ЭСЯ-нд очин холбогдох хүмүүстэй уулзахад тус ЭСЯ-наас дуучин С.Амармандахаас уучлал гуйх болно гэж хэлсэн хэмээн мэдэгдсэнийг хэвлэлүүд түгээсэн.

Харин энэ мэдээллийг Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ үгүйсгэсэн байна. ЭСЯ-ны цахим хуудасны орос хэл дээрх хувилбарт дараах мэдэгдлийг нийтэлжээ. Үүнд, “Дуучин С.Амармандахын өмгөөлөгчийн ЭСЯ-нд хийсэн уулзалтын талаар худал мэдээлэл цацагдсантай холбогдуулан ЭСЯ-наас мэдээлж байна: Дуучин С.Амармандахыг манай дипломат ажилтан зодсон гэсэн хэргийг тодруулах зорилгоор өмгөөлөгчтэй уулзсан. Ямар ч амлалт, уулзалтыг товлоогүй. Энэ ярианы талаар зөрөөтэй мэдээлэл тараасан нь цаашид түүнтэй /өмгөөлөгчтэй/ уулзах шаардлагагүй болгож байна. Оросууд нэг удаа худлаа хэлвэл хэн чамд итгэх билээ гэж ярьдаг” хэмээн мэдэгджээ.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж