Доналд Трамп 50 мянган ажлын байр шинээр бий болгох тохироо хийлээ

Хуучирсан мэдээ: 2016.12.07-нд нийтлэгдсэн

Доналд Трамп 50 мянган ажлын байр шинээр бий болгох тохироо хийлээ

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп ирэх жилийн нэгдүгээр сард албан тушаалаа хүлээн авна. Гэвч аль хэдийнэ ажилдаа оржээ.  Тэрбээр өчигдөр Софт банк АНУ-д бизнес болон ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд зориулан 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ амласан тухай мэдэгдсэн байна. 

Доналд Трамп Нью-Йорк хотод байрлах Трамп Тауэрт Софт банк группын захирал Масаёши Соныг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын дараа өөрийн албан ёсны твиттер сүлжээндээ “Японы Софтбанк АНУ-д бизнес болон 50 мянган хүнийг шинээр ажлын байртай болгох зорилгоор 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцлоо.  Уулзалтын үеэр Масаёши хэрэв сонгуульд намайг  ялаагүй бол ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийхгүй байсан гэж хэлсэн” хэмээн жиргэсэн байна.

Софт банк дөрвөн жилийн хугацаанд дээрх хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх ажээ. Албаныхны хэлж буйгаар тус компани АНУ-ын гарааны бизнесийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, түүгээрээ дамжуулан хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж