АН-аас Их хурлын талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2016.12.08-нд нийтлэгдсэн

АН-аас Их хурлын талаар мэдээлэл хийнэ

Ардчилсан намын VI Их хурлаас гаргасан шийдвэр, Ардчилсан намын шинэ даргыг тодруулах сунгааг хэрхэн зохион байгуулах зэрэг Их хурлаас баталсан шийдвэрийн талаар өнөөдөр 11.00 цагт тус намын гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болоод байна. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга нар оролцох аж.

Ардчилсан намын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ардчилсан намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Ш.Түвдэндорж ахалж ажилласан бол Д.Баттулга нь Их хурлыг удирдсан юм.

Хэвлэлийн хурал Төрийн ордонд болно.  

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж